Хуулийн төсөл нийт есөн бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хэд хэдэн чухал асуудлыг тусгасан байна. Тодруулбал, хамгийн эхний суурь ойлголт мэдээж худалдааны салбарын нэр томъёог дурджээ. Үүнд гадаад, дотоод худалдаа болон түүний цахим, биржийн, хилийн гэх зэрэг худалдааны төрөл, экспорт, импорт, хамгаалалтын арга хэмжээ зэргээр тайлбарласан байна. Гол үзэл баримтлалын хувьд, өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай хуулийн үзэл баримтлалтай төстэй зохицуулалт худалдааны салбарт орж ирнэ гэж буй. Энэ нь одоохондоо нарийн тогтоогүй асуудал ч гэлээ гадаад худалдааг иргэнээр бус үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгэх тухай ярьж байна. Ингэснээр бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналт чангарах ажээ. Түүнчлэн гадаад худалдааны бараа, бүтээгдэхүүний үнэд улсаас зохицуулалт хийх үзэл баримтлал дуулдсан юм.
Ийнхүү эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн шаардлагаар худалдааг зохицуулах эрх зүйн орчин үгүйлэгдсээр ирсэн бөгөөд анх удаа худалдааны тусгайлсан хуультай болохоор анхны хэлэлцүүлгээ хийсэн бол тал бүрийн саналыг авч байна.
Хуулийн төслийг ЭНД дарж үзэх боломжтой.