“Хөсөгтөн” хамтлаг Хонконгт тоглолтоо хийх нь ээ. Хөөмийн олон улсын симпозиум наадмаас Гран-При шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль хүртсэн гээд тэдний амжилт чамлахааргүй. Тэгвэл, “Хөсөгтөн” хамтлагийн залуус гуравдугаар сарын 17-23-нд Хонконгт “Mongolian Week” тоглолтоо толилуулах аж. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Hunnu Airlines”, Д.Түмэндэлгэр болон П.Ганчимэг нар хамтран ажиллаж буй.
“Mongolian week” тоглолтод С.Цогтсайхан, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцож, үндэсний язгуур урлагаа Хонконгийн тайзнаа сонирхуулах гэнэ.
Э.ТЭКҮ