Үйлдвэрээсээ гарсан бүтээгдэхүүн бидэнд шинээрээ, бүрэн бүтнээрээ ирэх гол нөхцөлийг тээвэрлэлтийн горим бүрдүүлж байдаг. Гэвч зайлшгүй тодорхой температур, орчин нөхцөлд тээвэрлэх ёстой хоол хүнс болоод эм тариаг жирийн ачааны контейнер, нүүрс зөөвөрлөдөг ямар ч ариун цэврийн шаардлага хангахгүй машин техникээр тээвэрлэн ирдэгт нь бид дасчээ. Ийм замаар хүсний бүтээгдэхүүнийг тээвэрлэснээр замдаа хөлдөх, нян үүсэх, агаарын бохирдол, гадны орчны элдэв зүйлс нөлөөлөх, үүнээсээ болоод хүснээр дамждаг халдварт өвчин дэгдэж болохыг үгүйсгэх аргагүй юм. 2008 оны тавдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан Тээвэрлэлтийн тухай хуульд “Ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул осолгүй тээвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэглэгч бидний эрүүл мэнд, эрх ашгийг бодолцон худалдаа, зориулалтын хэрэгслээр тээвэрлээгүй бараа бүтээгдэхүүнийг хурааж авах, устгалд оруулах зэрэг үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага болоод тэднийг хяналт шалгалтыг чангатган, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхийг төр засаг, эрх баригчдаасаа гуймаар байна.
Б.ЛУНА