Нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд  хамтран ажиллах санамж бичгийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, тухайн анги байгууллагын нийт бүрэлдэхүүнд танилцуулах ажлыг 2014 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар ахлуулсан  ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256-р ангид хугацаат цэргийн алба хааж буй дайчдаа эргэж, тэдний  байр,  амьдарч буй орчинтой биечлэн танилцжээ.   Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн гарын бэлгийг гардуулж, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын  газрын дарга нарын дүүргээсээ алба хааж буй дайчдад хандаж тэднийг "Өргөсөн тангарагтаа үнэнч, албандаа үлгэр жишээч байж, цэргийн албаа нэр төртэй хаах"-ыг хүсэн ерөөсөн мэндчилгээг, ар гэрийн илгээмжийн хамт өгчээ. Үйл ажиллагааг хааж нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар "Цэргүүдийг албандаа ямар байна гэж асуултгүйгээр дайчид маань өнгөлөг сайхан  харагдаж байна.   Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн мэндийг хүргэе.  Домогт  90 жилийн түүхтэй ангид алба хааж буй залуус сайхан байх ёстой. Эх орон гэж юу болохыг Эр цэргээс л асуу гэж  хэлнэ. Эх орныхоо батлан хамгаалах үйлсэд гар, бие, сэтгэлээрээ оролцож яваа нийт дайчиддаа "Цэргийн алба бол эрдмийн алба,  амьдралын нэгэн үеийн сургууль" юм. Тиймээс хүн өөрийгөө дайчлан суралцвал, юуг ч сурч болно. Ямархуу эр хүн болох нь та бүгдээс өөрөөс тань шалтгаална" гэлээ.  Нийслэлийн Засаг даргаас санаачлан 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа "Монгол цэргийн жавхаа уралдаан"-ыг угтан нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэж байгаагаараа онцлог юм  гэж Нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж