Монголын хөлбөмбөгийн холбооноос сонирхогчдын футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд “Шарын гол”, “Танан”, “Арвис”, “Дорнод-МУБИС”, “Legend FC”, “Мөнгөн Од”, “Хад”, “Хасу Мегаватт”, “Буянт-Ухаа” гэсэн есөн баг тойргийн журмаар өрсөлдснөөс “Арвис” 24 оноогоор сонирхогчдын футзалын улсын аварга боллоо. Тэд найман хожил авчээ. Харин “Буянт-Ухаа” таван хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор удаалсан бол Дархан-Уул аймгийн “Шарын гол” баг дөрвөн хожил авч хүрэл медалийн эзэн болов. Тэмцээний шилдэг мэргэн буучаар “Буянт-Ухаа” багийн довтлогч Ө.Энхбат 19 гоолтойгоор шалгарчээ.
“СПОРТЫН ШУУДАН”