Гурван тэрбумын “Соёлын довтолгоо”

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Гурван тэрбумын “Соёлын довтолгоо”

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ жил салбартаа соёлын довтолгоо явуулах гэнэ. Учир нь иргэдийн өвчлөлийн дийлэнхи нь амьдралын хэвшил, буруу хооллолтоос шалтгаалдаг учраас гурав орчим тэрбум төгрөгийг тэрээр “Соёлын довтолгоон”-доо зарцуулахаар төлөвлөжээ. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаа учраас ийнхүү сургалт, өвчнөөс сэргийлэх арга хэмжээг иргэдэд таниулах, ухуулах арга хэмжээ авахаар болсон гэж Сайд энэ талаараа тайлбарлав. 

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрөө “Соёлын довтолгоо” гэж нэрлэсэн нь учиртай гэнэ лээ. Тэрээр үүнийгээ “Дээр үед соёлын довтолгоог маш хүчтэй, үр дүнтэй явуулдаг байсан. Тиймээс орчин үед ч гэсэн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол, амьдралын хэвшлийг өөрчилж, сургалт зохион байгуулахад “Соёлын довтолгоо” хөтөлбөр үр дүнгээ өгнө” хэмээн магтана лээ. Орчин цагийн “Соёлын довтолгоо” хэр өгөөжтэй байх юм бол доо.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж