PC Mall-ын үнэ төлбөргүй өдөрлөгт урьж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

PC Mall-ын үнэ төлбөргүй өдөрлөгт урьж байна

PC mall сүлжээ их дэлгүүрийн баталгаат засварын төвөөс хэрэглэгчиддээ
зориулж нээлттэй үнэ төлбөргүй өдөрлөг зохион байгуулж байна

PC mall их дэлгүүрийн “PC SERVICE CENTER” нь “Саммит Компьютер технологи” ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгааг хариуцан ажиллаж ирсэн билээ.

Манай засварын төвд мэргэжлийн олон жилийн туршлагатай, өндөр ур чадвартай чадварлаг инженерүүд ажиллаж байна. Бид 2008 оноос хойш Dell компанийн албан ёсны дистрибьютер болсоноос хойш Dell–д өөрсдийн инженерүүдийг сурган сертификаттай инженерүүдтэй болж өөрсдийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Тиймээс бид Dell компьютерийн болоод бүх төрлийн бүтээгдэхүүний засвар үйлчилгээний талаархи нээлттэй өдөрлөгийг 3-р сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

PC mall сүлжээ их дэлгүүрээс худалдан авсан Dell, Samsung, HP, Sony гэх мэт бүх төрлийн брэндийн зөөврийн болон ширээний компьютеруудад дараах үйлчилгээг үзүүлнэ.

Үүнд:

  1. Үйлдлийн систем суулгах  (үнэгүй)
  2. Хэрэглээний программ хангамжууд суулгах (үнэгүй)
  3. Компьютер доторхи цэвэрлэгээ  (үнэгүй)
  4. Техник хангамжийн оношилгоо   (үнэгүй)
  5. Bitdefender вирусны программ танилцуулах
  6. Шинэ загварын компьютерийн танилцуулга хийх

Компьютерийн дагалдах хэрэгслийн худалдаа /Keyboard, mouse, pad, speaker г.м/
Та бүхэн дээрхи үйлчилгээнүүдийг авахыг хүсвэл “PC service center” төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Баталгаат засварын төв Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын эсрэг талд байрлаж байна.



Facebook хаяг: www.facebook.com/PcMallOfficial

Twitter хаяг: www.twitter.com/PcMallOfficial

Утас: 7011-3536; 7013-3535

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж