Даланжаргалан суманд шүлхийн голомт илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Даланжаргалан суманд шүлхийн голомт илэрчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр 3328 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс бүгдийг нь зориудаар устгаж, дээрх аймгуудын 3 226 248 толгой малд урьдчилсан сэргийлэх вакцин хийжээ. 

3 сарын 6-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс баруун тийш 35 км газарт 5 өрхийн 21 үхэрт шүлхий өвчний сэжиг шинээр илэрч, тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 100-110 толгой малаар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 10-20 толгой мал болж буурах хандлагатай болжээ.  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт шинээр үүссэн голомт нь нийслэлийн Багахангай дүүргээс 225 км-ийн зайтай юм. Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг Баянзүрх, Яармаг, Био, Эмээлт, Баруун турууны товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын 9 цэг ажиллаж байгаагаас гадна өнөөдрийн байдлаар 9 дүүргийн 253 610 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн  хэмжээнд 298 767 толгой малд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтын явц 84,9 хувьтай байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж