Оросын хоккейн дасгалжуулагч ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Оросын хоккейн дасгалжуулагч ажлаа өглөө

Саяхан ОХУ-ын Сочи хотод болж өндөрлөсөн Өвлийн Олимпийн 22-р наадамд Оросын хоккейчид ялагдал хүлээсэн. Тэгвэл өчигдөр тус улсын спортын яам Хоккейн холбоонд Оросын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг солих шаардлага тавьсан байна. Энэ тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэж, дасгалжуулагч Зинэтула Билялетдиновыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Хоккейн холбоотой байгуулсан хамтран ажиллах гэрээ нь энэ сарын 1-нээс дуусгавар болж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа боловч Сочигийн наадамд Оросын хоккейчид Финляндын багт 1:3-ээр хожигдсон явдал шууд нөлөөлсөн нь тодорхой гэж Оросын иргэд үзэж байгаа юм байна. Гэхдээ өдгөө 58 настай энэ мэргэжилтний зааварчилгаа, ажлын дадлага туршлагаар оросууд 2012 оны дэлхийн аварга болж байсан юм.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж