Инфляци 0.9 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Хэрэглээний улсын үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар өсөлттэй гарсан тухай өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн сарынхыг нэгдүгээр сарынхтай харьцуулахад 0.9 хувь, өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 12.2 хувиар өссөн байна. Инфляци ийн өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан өнөөдөр болсон хурлын үеэр “Ерөнхийдөө инфляцийн өсөлт урьд нь дотоодын мах, түлшний үнээс илүүтэй хамааралтай байсан бол одоо импортын барааны үнийн дүнгээс илүү хамаарч байгаа” хэмээв. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж