
Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар тавихаас гадна Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцож, үг хэлэх ажээ.
Тус намын дэргэдэх ШЁМЭХ нь уг хуралдайг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Ш.ОЧ