Беларус ойрын хугацаанд байгалийн хийний төлбөрөө өгнө гэж мэдэгдсэн. Гэхдээ “машин техник, тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнээр тооцоо хийх санал гаргасан” гэж “Газпром”ын ерөнхий захирал Алексей Миллер Медведев Ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.
Үүний хариуд Медведев Ерөнхийлөгч “Газпром” зөвхөн валютаар тооцоо хийх болно. Хоолой, тос, бяслаг өөр юу ч байсан өөр зүйлээр тооцоо хийхгүй” гэж хэлсэн байна. Үүний хариуд Беларусын тал “Хатуу валютаар тооцоо хийхэд бидэнд хүндрэлтэй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэх арга замыг олж, зээл авах замаар тооцоо хийх болно” гэж мэдэгдсэн. Түүнийхээ хамт “төлбөрийн асуудлыг шийдэхийн хамт Орос улс Беларусаар хийн хоолой дайруулан гаргасныхаа төлбөрт 217 сая ам.доллар төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оросууд дайруулан гаргасны төлбөрөө хий, бид хий хэрэглэсний төлбөрөө хийнэ” гэж мэдэгдсэн байна.
Т.Бадрах