Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн томилолт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн томилолт дуусчээ

Монгол Улсад ажиллах албан ёсны томилолт нь дуусч байгаа учраас Дэлхийн
банкны суурин төлөөлөгч Корали Геверс удахгүй буцахаар болжээ. Тэрбээр Мадагаскар улсад ажиллахаар томилогдсон байна.

Корали Геверс гурван жилийн өмнө Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. Түүний өмнө энэ албыг Аршад Саиед хашиж байсан бөгөөд одоо тэрбээр “Пийбоди энержи” компанийн Монголыг хариуцсан ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

Хатагтай Геверс  Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсад 115 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламж Дэлхийн банкнаас олгох асуудлыг шийдвэрлэж,  “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь”, “Хөдөөгийн боловсролын хөгжил”, “Уул уурхайн нөөцийг удаан хугацаанд хэрхэн зөв зохистой ашиглах вэ” зэрэг төсөл хэрэгжүүлсэн байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж