Мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани болон LG Электроникс компаниуд хамтран хамгийн сүүлийн үеийн ухаалаг утасны инновацийг танилцуулах “LG INNOVATIONAL MOBILE TECHNOLOGIES SHOW 2014” арга хэмжээг 2014 оны 3 сарын 6-ны өдөр Blue Sky тауэрт зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр LG брэндийн 2014 онд зах зээлд танилцуулаад удаагүй байгаа дэлхийн анхны уян утас болох LG G Flex, шинэлэг технологи, дизайны хослол болсон LG G2 , Google-ийн бүх төрлийн программыг бүрэн утгаар нь ашиглах боломжтой Nexus 5 утаснуудыг Монгол хэрэглэгчиддээ албан ёсоор танилцуулж, худалдаанд гаргаж байгаагаа зарласан юм.
Энэхүү албан ёсны нээлтийн арга хэмжээнд LG Электроникс Алмата, Казахстаны ерөнхийлөгч ноён Хосеп Канг төлөөлөгчдийнхөө хамт ирсэн байна. Ноён Х.Канг хэлсэн үгэндээ Азийн цээжинд орших, үсрэнгүй хөгжил рүү тэмүүлж байгаа Монгол хэрэглэгчидтэйгээ өөрийн биеэр мэндчилж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд цаашдаа LG брэндийн шинэлэг технологи, дэвшилтэт бүхэнтэй хөл нийлэн алхах боломж нээгдэж байгааг онцоллоо.
Ай Ти Зон ХХК-ийн ерөнхий захирал Н.Баттулга
Нээлтийн арга хэмжээний үеэр LGG Flexутасны үндсэн концепци болох OLED технологийн уян хатан, өөрийгөө эдгээдэг шинж чанарыг Монголын авъяслаг уран нугараач охидын үзүүлбэрээр илэрхийлсэн нь оролцсон зочдыг гайхшруулж чадав.
Ийнхүү 2013 оны сүүлчээс эхлэн удтал шуугиан тарьж, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан дэлхийн анхны уян утас GFlex Монголын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэллээ. Хэрэглэгчдээрээ хөглөгдөж, хүсэл мөрөөдлийг бүтээгдэхүүндээ шингээдэг гэдгээрээ бусдаас ялгардаг LG брэнд энэхүү уян утасныхаа анхны санааг эмэгтэй хүнээс авч, загварын хувьд нумарсан хэлбэртэй, уян технологиор бүтээсэн аж. Ингэснээр хүний нүүрний хэлбэрт төгс зохицож, утсаар ярихад эвтэйхэн болсон төдийгүй энгийн хавтгай утастай харьцуулахад чих уруул хоорондын зайг илүү ойртуулснаар 3 дицибел хэмжээгээр дууны түвшин нэмэгдэж, утсаараа илүү тод ярих боломж олгох юм.
6 инчийн HD OLED нуман дэлгэц нь дүрсийг илүү өргөн харуулж, кинонд дурлагсад болон гамерүүдэд амьд өнгө, жинхэнэ дугаралтыг мэдрүүлнэ. Өдрийн турш дуртайгаа киногоо үзэж, тоглоомоо тоглосон ч дуусахааргүй өндөр хүчин чадалтай баттерейг хэрэглэгчиддээ зориулж бүтээжээ.
G Flex нь хамгийн анхны “Өөрийгөө эдгээдэг” шинж чанартай ухаалаг утас юм. Уян, харимхай материалаар утасны гадаргууг хийснээр өдөр тутмын элэгдэл, хөнгөн зурагдалт үүсэхэд хэсэг хугацааны дараа өөрийгөө эмчилж, өө сэвийг арилгах чадвартай болсон.
Энэхүү ухаалаг утасны загвар, дизайнд хувьсал хийсэн LG G Flexанхны уян утас нь нэг жилийн баталгаат хугацаатайгаар ITZone компанийн салбар дэлгүүрүүд болон үүрэн холбооны бүх операторуудаар худаалдагдах юм байна.
LG G Flex-ийн үзүүлэлт
– Chipset: 2.26 GHz Quad-Core Qualcomm® Snapdragon™ 800 (MSM 8974)
GPU: Adreno 330, 450MHz
– Display: 6-inch HD (1280 x 720), Curved P-OLED (Real RGB)
– Memory: 2GB LP DDR3 RAM / 32GB eMMc
– Camera: Rear 13.0MP / Front 2.1MP
– Battery: 3,500mAh (embedded)
– Operating System: Android Jelly Bean 4.2.2upgradable to 4.3
– Size: 160.5 x 81.6 x 7.9 – 8.7mm
– Weight: 177g
– Network: LTE-A / LTE / HSPA+ / GSM
– Connectivity: BT 4.0 / USB 3.0 compatible / WiFi (802.11 a/b/g/n/ac) / NFC
– Color: Titan Silver
– Other: TDMB / Hi-Fi 24bit, 192kHz Playback
Сонирхуулахад, LG G Flex загвар нь Солонгос, Хонконг , Сингапур, АНУ, Европийн зарим улсууд зэрэг хэдхэн улсуудад албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн. Монголд дах энэхүү танилцуулга арга хэмжээ нь Төв Азийн нээлттэй давхцаж байгаагаараа онцлог ажээ.
Ай Ти Зон компанийн тухай
Ай Ти Зон компани нь Компьютер бизнес, тоног төхөөрөмжийн бөөний худалдаа, Систем интеграцлал, Програм хангамж, IT Cервис чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа 16 жилийн турш тасралтгүй ажилласан туршлагатай тэргүүлэгч компани юм. Тус компани нь дэлхийн шилдэг LG брэндийн гар утас, телевизийн онцгой эрхт, албан ёсны дистрибьютерээр 2 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд брэндийн оригиналь бүтээгдэхүүнийг борлуулалтын дараах баталгаат үйлчилгээний хамт хэрэглэгчиддээ хүргэж байна.
LG Электроникс компанийн тухай
LG электроникс компани нь 1958 онд үүсгэн байгуулагдсан, Солонгосын компани бөгөөд 45 тэрбум долларын жилийн орлоготой, дэлхийн тэргүүлэгч гар утас үйлдвэрлэгч, инновацийг нэвтрүүлэгч санаагчлагч, технологийн компани юм. Тус компани нь дэлхий даяар 117 оронд салбартай, 87 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
LG Монголиа компанийн захирал Ж.Энхжаргал, LG EAK-ийн Ерөнхийлөгч Хосеп Канг, Скайтел группийн захирал Д.Болор
Блүүмберг телевизийн захирал Э.Долгион, Хөтлөгч Г.Мэнд-Амар, Э.Ганболор
Сэтгүүлч Н.Нандинцэцэг
LG G2 утасны азтан: Ж.Бат-Очир
G2 Flex утасны Монгол дах анхны худалдан авагч