Харин өдгөө, тэр явдлаас хойш 40 жилийн дараа хатагтай Эхлерс Rape-aXe бэлгэвчиийг зохион бүтээжээ. Тэрбээр бүсгүйчүүдэд зориулсан энэхүү бэлгэвчээ Өмнөд Африкийн томоохон хотуудад худалдаалж эхэлсэн байна. Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд энэхүү латексаар хийсэн бэлгэвчийг тампонтой адил байдлаар хэрэглэх бөгөөд шүд мэт харагдах дэгээнүүд нь эр хүний хүчинд автагдаж, хүнд байдалд орсон эмэгтэйчүүдэд туслах юм. Тодруулбал, эр бэлэг эрхтнийг үтрээ рүү оруулахад тэдгээр дэгээ нь эр бэлэг эрхтэнг хатгаж, шигдэж орох гэнэ. Харин нэгэнт шигдсэн тохиолдолд зөвхөн эмчийн тусламжтай салгах боломжтой учир гэмт этгээдийг барьж авах бүрэн боломжтой гэнэ. Эхлерсийн хэлснээр ийм байдалд орсон эрчүүдэд их хэмжээний өвдөл мэдрэгдэх бөгөөд бие засах, алхахад хүртэл хүндрэлтэй байхаас гадна авах гэж татаж, оролдвол бүр ч чангарч, илүү шигдэн өвтгөх ажээ. Гэхдээ эр бэлэг эрхтний гадна арьсыг гэмтээхгүй, хожим нь бие засах зэрэгт ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.
Доктор Эхлерс энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөрийн байшин, машин гээд үнэд хүрч болох бараг бүх л зүйлээ худалдсан гэнэ.
С.Цэлмэг