“Финикс Коёотс” Т.Пиаттийг авч үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Финикс Коёотс” Т.Пиаттийг авч үлдлээ

Америкийн үндэсний  хоккейн лигийн өрнөд бүсийн “Финикс Коёотс” баг зүүн жигүүрийн тоглогч Тайлор Пиатийг хоёр жилийн шинэ гэрээгээр багтаа дахин авч үлдлээ.

Гэхдээ гэрээ албан ёсоор болоогүй ч хоёр тал тохиролцоонд хүрч чадсан гэнэ.
Пиатт өнгөрсөн улиралд “Коёотс”-ын бүрэлдэхүүнд тоглохдоо 12 гоол, 11 оновчтой дамжуулалтыг нийт 74 тоглолтод хийсэн, харин плей-оффт долоон тоглолт гарахад нэг гоол, нэг ашигтай дамжуулалтаар багтаа тус болохыг хичээсэн ч чадаагүй юм.

Одоо 28 настай Пиаттыг өнгөрөгч оны есөдүгээр сарын 2-нд “Коёотс” өөрийн бүрэлдэхүүндээ чөлөөт агентаас сонгон авч байсан юм. Үүнээс өмнө тэрбээр “Баффало Сабрес”, “Ванкувэер Канукс”, “Нью Йорк Айландерс” багуудад хүчин зүтгэж байлаа.

1999 оны драфтын эхний тойргийн тоглогч маань одоогийн байдлаар тус лигт 606 тоглолтод оролцож, 103 гоол, 111 оновчтой дамжуулалтыг өгөхийн сацуу 354 минутыг торгуулийн суудалд өнгөрүүлсэн аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж