Украйны дуулианаас Малайзийн шуугиан руу

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Украйны дуулианаас Малайзийн шуугиан руу

Өнгөрөгч долоо хоногийн жиргээчдийн онцлох сэдэв Украин улс байлаа.

Украины нөхцөл байдал ширүүсч, энэ тухай мэдээллийг хүссэн, мэдээлсэн, дүгнэлт өгсөн жиргээнүүдүүд цахим ертөнцөд үргэлжилж байсан юм. “Украины арми байлдааны бүрэн хэмжээний бэлэн байдалд орсон” тухай. Дараагаар нь “Оросын цэргүүд Украины бүсэд нэвтэрлээ” гэх мэдээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-аас буюу Обамагийн Путинтай хийсэн яриа онцлох сэдэв байв. Обама “Оросын армийг Крым дэх баазад нь буцаахыг хүсч, “Орос олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчлөө. Цаашид хэрэв зөрчил үргэлжилбэл улс төр, эдийн засгийн тусгаарлалтад орно” гэж үргэлжилсэн жиргээ Украинд бүх нийтийн дайчилгаа зарлагдсан тухай, Канад улс Элчин сайдаа Оросоос татсан тухай энэ бүхний араас мөргөлдөөн, зөрчилдөөн дундах мэдээллээр шуурснаар даамжирсан гэхэд болно. 

“Орост хэн юм хэлэх юм бэ, Америк ч тэр Европ ч тэр” хэмээн нөхцөл байдлыг дүгнэж байсан бол одоо нөхцөл байдал Оросын эрх баригчдын хувьд тааламжгүй болсон тухай жиргэцгээж байгаа. Оросын хамаг баячуудынх нь хөрөнгө АНУ-ын банкинд, мөн АНУ-ын засгийн газрын бонд зэргээр байршжээ. Энэ мөнгөөр нь барьцаа хийх боломж АНУ-д үүсч буй бөгөөд энэ мөнгөний эзэд болох Оросын хөрөнгөтнүүдийн хувьд Путины бодлогын эсрэг дуугараас аргагүй байдалд ороод буй гэнэ.

Ийнхүү Украйны талаарх яриа жиргээчдийн дунд хүчтэй өрнөж байсан долоо хоногийн төгсгөлд гэнэтхэн “Малайз”-ын гэх тодотголтой шуугиан анхаарлыг нь татлаа. Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200ER” онгоц  гуравдугаар сарын 08-нд Куала Лампураас Хятадын нийслэл Бээжин хүрэх замдаа холбоо тасарч, ор сураггүй алга болсон нь жиргээчдийн жинхэнэ анхаарал татсан сэдэв байв. 239 зорчигчийн ар гэрийнхний санааг зовоож байсан уг асуудал өнөөдөр дэлхий дахины анхаарлыг өөр дээрээ татаад байна.

Монголын жиргээчид ч бас өнөө “Украин”-ы асуудлаа орхиод “Малайзын онгоц”-ны талаар шуугисаар…

-Гадаадын орнуудын тусгай албадыг онгоц алга болсон хэргийн араас орохыг Малайз хүсчээ.

-13 цаг өнгөрлөө. АНУ-ын нисэх хүчнийхэн бас хайж эхэллээ

-Малайзын 239 зорчигчтой онгоц олдохгүй байна. БНХАУ, Вьетнам онгоцыг осолдсон далайд унасан гэж мэдээлж байна. Гэвч Малайз энэ мэдээг няцаасаар…

-Малайз-Бээжингийн онгоц сураггүй л байна. Өглөө 06 цагт газардах естой байсан онгоцонд 230 орчим зорчигч, хоёр хүүхэд, хөлгийн 12 ажилтан яваa гэх мэтчилэн бүх мэдээллийг цахим ертөнцийн шувуухайнууд шулганалдсаар…

Тоймлосон ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж