Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Ц.Болдыг зүтгүүлж эхэлжээ | News.MN

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Ц.Болдыг зүтгүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Ц.Болдыг зүтгүүлж эхэлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг тун удахгүй томилох бололтой. Учир нь тус дүүргийн Засаг даргад Хот тохижилтын газрын дарга Ц.Болдыг МАХН-ын удирдлагууд зүтгүүлж эхэлсэн мэдээлэл байна. Хот тохижилтын газрын даргын албыг чамгүй олон жил хашсан түүнийг “Одоо л нэг том дарга болж, хөл, толгой нь мэдэгдэхээ байсан Сонгинохайрхан дүүргийг өөд татах их ажилд нухлуулах нь” хэмээн хэлэх хүн олон байгаа юм.
Юутай ч МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын алба хашиж байсан Ч.Сайханбаяр, ИТХ-ын дарга С.Баярт нарт хариуцлага тооцох шийдвэр гаргасны дагуу сахилгагүй дарга нарын заримыг Улаанбаатар хотын захирагч тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Мөн МАХН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Г.Бямбасүрэнг намаасаа хөөж, энэ мэт үл бүтэх этгээдүүдийг их цэвэрлэгээнд хамруулна шүү гэдгээ хатуухан сануулаад авсан билээ.
Г.Дарь 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж