
Юутай ч МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын алба хашиж байсан Ч.Сайханбаяр, ИТХ-ын дарга С.Баярт нарт хариуцлага тооцох шийдвэр гаргасны дагуу сахилгагүй дарга нарын заримыг Улаанбаатар хотын захирагч тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Мөн МАХН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Г.Бямбасүрэнг намаасаа хөөж, энэ мэт үл бүтэх этгээдүүдийг их цэвэрлэгээнд хамруулна шүү гэдгээ хатуухан сануулаад авсан билээ.
Г.Дарь