Тэр тусмаа дасгалжуулагчийнхаа шийдвэрт дургүйцэж байгаа хүн 23 тоглогч дотор хүртэл байгаа бололтой. Тэдний тоонд тэргүүн эгнээнд гараанд гарч чадахгүй байгаа Жо Коул явж байгаа гэнэ.
Мэдээж гарааны 11-т багтахгүй байна гэдэг шилдэг тоглогчдын хувьд хэцүү. Гэвч ганц тоглогчийн эрх ашгаас илүүтэй олонхийн эрх ашиг чухал гэдгийг Капелло санууллаа.
“Мэдээж ганц нэг тоглогч сэтгэл хангалуун бус байгаа, гэвч олонх чухал” гэж Итали мэргэжилтэн хэллээ. Мөн тэрбээр багийн тоглогчдоо ДАШТ-д оролцож байна гэдгээ ухаарч, баяр ёслолд оролцож байгаа мэт хандахгүй байхыг сануулжээ.
Хэн нэг нь надтай ярилцахыг хүсвэл, түүнд боломж бий. Би тоглогчдодоо үргэлж ярих боломж олгодог. Гэвч өчигдөр надтай хэн ч ярилцаагүй гэж Капелло яриан дээрээ нэмжээ.
Харин дараагийн тоглолтыг өнжих болсон Жейми Карахерийн оронд Мэтью Апсоныг гаргах гэж байгаа юм байна. Апсон Терригийн хамтаар удаан хугацааны турш тоглож сурсан учир хамгаалалтад харилцан нэгнээ ойлголцож алдаа гаргахгүй гэж бодсоны үндсэн дээрээс хийж байгаа үйлдэл байж болох юм.