Зорчигчийн утсаар байршил тогтоохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.09-нд нийтлэгдсэн

Зорчигчийн утсаар байршил тогтоохоор болжээ

Малайзын Куала Лампураас өчигдөр /III.8/ хөөрснөөс хойш цагийн дараа холбоо тасарч сураггүй болсон “Boeing 777-200ER” хайх гурван улсын хамтарсан эрлийн баг болон Малайзын агаарын хяналтын багийнхны эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ хооронд Хятадын нийслэлд өчигдөр /III.8/ өглөө газардах ёстой байсан “MH370” нислэгт зорчигчдын ар гэрийнхэн ч зүгээр суухгүй чадах чинээгээрээ сураг гаргахаар хичээж байгаа аж. Бээжинд байрлаж буй зорчигчдын ар гэрийнхэн онгоцтой хамт сураг тасарсан төрөл төрөгсдийнхөө гар утас руу тасралтгүй залгасаар байгаа гэнэ. Түүнчлэн сураггүй болсон онгоцонд зорчиж буй нэг хятад зорчигч гар утсаараа холбоо барьсан бөгөөд Малайзын албаныхан дохиог нь ашиглан байршлыг нь тогтоохоор ажиллаж байгаа тухай Синьхуа агентлагт мэдээлжээ. Бээжингийн телевизэд мэдээлснээр нэг зорчигчийн утас богинохон хугацаанд холбоо тогтоогоод тасарсан гэнэ.

Сураггүй болсон Малайзын агаарын тээврийн онгоцонд 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүн байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж