Ходорковский Киевт айлчилна

Хуучирсан мэдээ: 2014.03.09-нд нийтлэгдсэн

Ходорковский Киевт айлчилна

Оросын газрын тосны экс магнат Михаил Ходорковский даваа гарагт /III.9/ улс төрийн хямралд нэрвэгдсэн Украины нийслэл Киевт айлчлахаар төлөвлөжээ. Михаил Ходорковский Киевт Украины Технологийн их сургуулийн оюутнуудад эрх чөлөө, хүний эрхийн талаар лекц унших аж. Тэрээр оюутнуудад лекц уншихаас гадна ямар нэгэн уулзалт төлөвлөөгүй боловч иргэний идэвхитнүүдтэй уулзаж магадүй гэнэ.

Михаил Ходорковский 10 жил шоронд хорих ял эдэлсний эцэст өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн өршөөлөөр шоронгоос суллагдан, дараа өдөр нь шууд Герман руу ниссэн юм. Михаил Ходорковский «ЮКОС» компанийн тэргүүнээр ажиллаж байхдаа нефть хулгайлж, түүний орлогыг угаасан гэх хэрэгт буруутгагдан, шоронд хорих ял сонссон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж