Гурван шатны шүүхээс ял сонсч, хоригдож буй Ашигт малтмалын газрын хуучин удирдлагуудыг Улсын мөрдөн байцаах газарт дахин шалгаж байна. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх явцад АМГ-ын газрын дарга асан Д.Батхуяг нар нь бусдад нүүрсний орд газрын лицензийг бусдад 31 тэрбум төгрөгөөр худалдсан байж болзошгүй гэх баримт гарч ирсэн байна. Тодруулбал, Улын дээд шүүхээс Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах "Хайрхан толгой" нэртэй 72 мянган гектар талбай бүхий 42.867 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ашигт малтмалын 5261Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон байдаг. Уг лицензийг С.Жаргалсайханаас/Д.Батхуягын найз/ худалдан авч хохирсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Д.ЖАРГАЛ