“BNP Paribas Open” тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон Азаренка АНУ-ын залуу теннисчин Лэрон Дэвисд 0:6, 6:7-ийн харьцаагаар хоёр үеийн турш ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. “Их дуулга” тэмцээний гурван түрүүт Азаренкаг буулган авсан Лэрон Дэвис 1/16-д нутгийн теннисчин Варвара Лепченкотой оноолт таарчээ.
“BNP Paribas Open” тэмцээнийг БНХАУ-ын Ли На тэргүүлэн тоглож байгаа бөгөөд дэлхийн манлай теннисчин Серена Уильямсаас бусад шилдгүүд бүгд оролцож байна.
ATP World Tour Masters 1000 ангилалд багтаж буй тус тэмцээнд топ теннисчид бүгд оролцож байгаа бөгөөд Испанийн Рафаэль Надаль, Сербийн Новак Жокович, Швейцарийн Вавринка, Рожер Федерер нарын шилдгүүд хоёрдугаар тойргоос тэмцээнээ эхлүүлж байна. Харин энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлсэн Швейцарийн Станислас Вавринка, алдарт Рожер Федерер нар хосын төрөлд өрсөлдөж, эхний ялалтаа авснаар шөвгийн 16-д шалгараад байна. Тэдний хувьд “Бээжин-2008” олимпийн наадмын хосын төрлөөс алтан медаль хүртэж байсан юм.
“BNP Paribas Open” энэ сарын 16-нд өндөрлөнө.