
Саудын Арабын Засгийн газар гуравдугаар сарын 7-ны өдөр террорын байгууллагын хар жагсаалтдаа хэд хэдэн байгууллагыг оруулав.
"Аль-Арабия" телевизийн мэдээлснээр хар жагсаалтад дэлхийн исламын дээр үеийн "Мусульман ахан дүүс" байгууллагаас (Египет) эхлээд тун саяхны "Фронт аль-Нусра", "Ирак, Левантын исламын улс" гэсэн шинэ байгууллагууд бичигдлээ.
Үүний хамт Саудын Араб өөрийн иргэдийг 15 хоногийн дотор байлдааны бүсээс нутагтаа ирэхийг тушаасан байна. Байлдаанаа үргэлжлүүлж байгаа нутгаас эргэн ирээгүй хүмүүсийг терроризмын хэрэгт буруутган шүүнэ гэжээ.
Шашины хатуу дэглэмийг барьдагч Эр-Рияд Египетийн язгууртны хүрээний цэргийнхнийг дэмждэг. Сирид тус орон ерөнхийлөгч Башар Ассадыг дэмждэггүй мөн “Аль-Каидатай” холбоотой бүлгийнхнийг ч бас дэмждэггүй.
“Аль-Каидагийн” лидерүүд нэг биш удаа Саудын дэглэмийг цэвэр исламаас холдлоо гэж эрх баригч вангийн гэр бүлийнхнийг унагахаа өөрийн гол зорилго хэмээн мэдэгдэж байсан юм. Персийн булангийн орнууд Дохаас өөрсдийн Элчинг дуудсан дуулианаар энэ хар жагсаалт гарлаа. Эдгээр орнууд Катарыг террористуудыг дэмжлээ гэж буруутгасан байна.