Гадаад харилцааны бодлого нэгдмэл байх талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны бодлого нэгдмэл байх талаар ярилцлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд
Л.Болд нар
энэ сарын 5-6-нд
Баян-
Өлгий аймагт
ажиллалаа
.

УИХ, Засгийн
газрын гиш
үүд энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад
бодлогын нэгдмэл байдлын талаар болон хилийн боомт, иргэний харьяалал зэрэг
орон нутгийн
өмнө тулгамдсан
асуудлаар ярилцаж, санал б
одлоо
солилцлоо.

Баян-Өлгий аймгийн удирдлагууд
орон нутгийнхаа х
өгжил, нийгэм, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна
аймгийн иргэдийн хувьд анхаарч
үзэх асуудлуудыг уламжиллаа. Уг уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд
Л.Болд Монгол Ул
сын гадаад
бодлого нэгдмэл байх,
ҮАБЗ-ийн өгсөн  чиглэлийн
дагуу хэрэгж
үүлж байгаа гадаад харилцааг нэг цонхны бодлогын талаар онцолж байсан юм.

Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга А.Бакей, Гадаад харилцааны сайд Л.Болд нар орон нутгийн р
адио, телевизэд ярилцлага өгч, орон нутгийн өмнө тулгамдаж байгаа болон
гадаад бодлоготой холбоотой асуудлаар асуултад хариуллаа.

Түүнчлэн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, БНХАУ-ын хилийн Даян, Улаан-Уулын боомтыг зуны улиралд
уртасгасан хугацаанд а
жилладаг болгох, Монгол,Оросын хилийн Цагааннуур
боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх, тус боомтоор хил орчмын оршин суугчид визийн хөнгөлөлтөөр зорчихтой
холбоотой журмыг ОХУ-ын талтай нэг м
өр ярьж тохирох зэрэг асуудлыг иргэд хөндөж байлаа.

БНХАУ-тай хиллэдэг Даян-Улаан-Уулын боомтыг зургадугаар
сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл байнгын ажиллагаанд оруулах талаарх саналаа Гадаад харилцааны яам
ноот бичиг х
үргүүлэн, үүний мөрөөр ажиллаж байгааг сайд Л.Болд онцоллоо.

Мөн Цагааннуурын боомтоор орон нутгийн иргэд визийн хөнгөлөлт буюу
цагаан хуудсаар хил нэвтрэх асуудлаар хоёр талд маргаан
үүсэх
тохиолдолд ГХЯ-ын Консулын газарт тухай б
үр мэдэгдэн шийдвэрлүүлж байхыг сануулсан юм.

Монгол Улс хоёр аймгаар дамжин ОХУ, БНХАУ-тай хиллэдгийн нэг
нь Баян-Өлгий аймаг бөгөөд тус аймагт хил орчмын худалдаа, наймаагаар амьдралаа залгуулдаг 500
гаруй айл
өрх бий гэсэн судалгаа гарчээ. Мөн Монгол Улсаас Казахстаны иргэн болж гарсан иргэд буцаж ирэх хандлага
нэмэгдэж байгаатай хол
боотойгоор Монгол Улсын иргэний харьяаллаа
сэргээлгэх санал, хүсэлт иргэдээс багагүй гарч байлаа. Сайд Л.Болд гурван жилийн өмнө Баян-Өлгий аймагт
ажиллах
үеэрээ танилцаж, шийвэрлэхээр амласан зүйлсээ бүгдийг нь
хэрэгж
үүлсэн гэдгийг мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга онцолж байлаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж