Малайзаас ниссэн онгоцыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Малайзаас ниссэн онгоцыг хайж байна

Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураг тасраад байна. 239 хүнтэй Boeing 777-200 онгоц өнөөдөр Бээжинд 6:30 цагт газардах байжээ.

"Malaysia Airlines"-с Куала Лумпураас ниссэн онгоц 2 цагийн дараа холбоо тасарсан гэж албаны мэдээндээ дурджээ. Харин Вьетнамын агаарын хяналтын албанаас онгоцыг Өмнөд Хятадын тэнгист унасан гэх мэдээллийг өгсөн бөгөөд одоогоор зорчигчид амьд байх магадлал бага байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. БНХАУ, Малайз, Вьетнамаас хамтарсан эрлийн баг гараад байна.

“Boing B777-200” онгоц 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэйгээр Бямба гаригийн өглөө Бээжинг зориод байсан юм. 14 улсын иргэд болох Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байжээ.

Өнгөрсөн оны долоодугаар сард "Boeing 777" загварын онгоц АНУ-ын Сан-Франциско хотын нисэх буудалд осолдсон бөгөөд энэхүү ослоос гурван хүн амь үрэгдэж, 188 хүн бэртэж байжээ.






Бээжингийн нисэх онгоцны буудалд үр хүүхэд, төрөл саднаа хүлээж байсан иргэд тэдэнтэйгээ уулзах найдвар тасарч, сэтгэлийн хямралд ороод байна.

 



Онгоц далайд унасан байх магадлалыг холбоо тасарсан хугацаанаас хойш улам нэмэгдүүлж байна.




НЭМЭЛТ: (17:00)
Малайз болон Бээжингээс мэдээлэл хийсээр байна. 239 хүнтэй онгоц Өмнөд Хятадын тэнгист унасан гэх мэдээллийг Вьетнамийн талаас авсан. Эрлийн баг онгоц далайд осолдсон гэх ямар нэгэн ул мөр олоогүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгджээ.

Зарим Өрнөдийн хэвлэл мэдээллээр террорист үйл ажиллагаа байсан байж магадгүй мөн нисэгчид урьд өдөр архи уусан гэх ч таамаглал гарч байна. Мөн холбоо тасарсан хэсэгт манантай байгаагаас үзэгдэх орчинд саад болсон байх магадлалтай аж.

 Хятад, Филиппин, Сингапур, Вьетнам зэрэг улсын усан онгоц болон нисдэг тэрэг эрэлд гарсан бөгөөд онгоц хаана осолдсоныг тогтоож чадаагүй байна. 

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж