Эмэгтэйчүүд тайван жагсаал хийв

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд тайван жагсаал хийв

МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд”-ийн клуб Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрөөр бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, “Нэгдье” уриалгыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд өнөөдөр  “Join me on the bridge” олон улсын хөдөлгөөн буюу хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвныг бүтээх гүүр болдог гэсэн санаа бүхий тайван жагсаалыг зохион байгуулж байгаа аж. Тус жагсаал 11.00 цагт МЗХ төв байрны дэргэдээс эхэлсэн бөгөөд жагсаалд оролцож байгаа эмэгтэйчүүд 13.00 цаг хүртэл Энхтайвны гүүр хүртэл 1200 метр замаар тайван жагсаал хийлээ.

2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиоход “Join Me on the Bridge”-олон улсын хөдөлгөөн анх удаа болж байжээ. Дэлхийн мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго  улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж, тайван жагсаал зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн 70-аад оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж