Тимошенкогийн шаардлагыг Меркель зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Тимошенкогийн шаардлагыг Меркель зөвшөөрсөнгүй

Ангела Меркель, Юлия Тимошенко

-Украины өчигдрийн мэдээллийг хүргэж байна. Гуравдугаар сарын 7, Киевын цагаар-

22.05: Reuters мэдээлснээр орос цэргийнхэн байж болох зэвсэгтэй хүмүүс Крым дэх Украины цэргийн байрлалд нэвтрэн буун дуу гаргалгүйгээр хяналтдаа авчээ. Тэд украин цэргийнхэнтэй хэлэлцээр хийсэн ба харин зэвсгийг нь хураагаагүй гэнэ. Севастополийн Юхарина жалгын районд байрласан Агаараас хамгаалах хүчний командын нөөцийн байрыг зэвсэгтэй, таних тэмдэггүй цэргийнхэн хүч түрэмгийлэн дайран орж ирсэн гэж  УНИАН агентлаг мэдээлэв.

22.00: Украины Дотоод хэргийн яамны мэдээлсний дагуу Киевын эсэргүүцлийн ажиллагааны үеэр шархадсан Дотоодын цэргийн найман хүнийг Израилид эмчлүүлэх аж. Үүний өмнө Майданы талын шархадсан арван хүнийг Израиль руу онгоцоор авч явжээ. Израилийн Украины нийгэмлэгийнхэн тэдний эмчилгээний зардлыг даахаар болсон байна. 

21.30: Орост эдийн засгийн хатуу хориг нэн даруй тавихыг шаардсан Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенкогийн саналыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) хүлээн авсангүй. "Хэд хоногийн дараа шинэ дипломат байгууллага байгуулагдах болно гэж бид хүлээж байгаа. Хэрэв тэр нь бүтэхгүй бол “цаашид хориг арга хэмжээ авах асуудлыг анхааралтай авч үзэх болно” гэж Меркель Дублин хотноо мэдээлэв.

20.30: Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярихдаа Москвад хориг арга хэмжээ авбал болбол Вашингтонд цохилт болно гэж сануулав.

19.30: Хүний эрхийн Amnesty International байгууллага Украинд “хүчтэй олон улсын мониторинг” хийлгэхийг санал болгов. Сэтгүүлчид, олон нийтийн идэвхтнүүд,  эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүс Крымд мөрдөн шахалтад байгааг тус байгууллага анхаарууллаа.

18.35: Киев хотын Шевченковын районы шүүх Донецкийн Оросын талыг барьсан цуглаануудын лидер Павел Губаревыг хоёр сар хорихоор шийдвэр гаргав.

18.30: Олон улсын валютын сан Киев дэх шинэ засгийг дэмжих эдийн засгийн хөтөлбөрт нь туслахад бэлэн байгааг зарлав. ОУВС-гийн Европын салбарын захирал Реза Могада Украинтай яриа хэлцэл амжилттай явагдаж буйг хэлжээ.

17.55:
Киев дэх төв засагтай тохиролцолгүйгээр Крымд бүх нийтийн санал асуулга явуулахыг Парис дэмжихгүй гэдгийг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Виталий Кличкотай уулзахдаа хэлсэн байна.

Өрөө төлөхгүй бол байгалийн хийн нийлүүлэлтээ хаана гэж"Газпром" мэдэгдлээ

17.30: "Газпром" өр төлөгдөхгүйн улмаас Украинд байгалийн хий нийлүүлэхгүй гэв. Хугацаа нь хойшлогдсон Украины өр 1,89 тэрбум ам.доллар болоод байгааг "Газпромын" тэргүүн Алексей Миллер мэдэгджээ.


«Тракстон».

16.40: Америкийн эсминец Truxtun хөлөг онгоц Босфорын хоолойгоор өнгөрөн Хар тэнгист орж иржээ. Гурван зуугаад хүний багтай уг цэргийн хөлөг онгоц нь Румын, Болгарын тэнгисийн цэргийн хамтарсан хээрийн сургуульд оролцох гэнэ.

АБХАБ-ын ажиглагчдыг дахин Крымд нэвтрүүлсэнгүй

16.35: Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг Крымд оруулсангүй. Нийт 25 орны зэвсэгүй 47 хүнийг Чонгарын ойролцоох нэвтрэн өнгөрүүлэх цэгийн дэргэд зэвсэгтэй хүмүүс зогсоон Крымд оруулаагүй байна.

13.20: НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өөрийн орныг Украинтай улс төрийн холбоогүй байгааг хэлэв. Тэрээр Украины шинэ засгийг хууль бус гэж үзэж байгаа учраас Москва холбоо тогтоохыг хүсээгүй гэсэн байна.

12.20: Украин Оросын хил дээр саатуулагдан Орост буцаагдсан хүний тоо 1,5 мянган хүн болжээ. Украины хилчид тэднээс төмөр саваа, резинэн бороохой, цэргийн хувцас, баг, хийн баллон илүүлж байгааг УНИАН агентлаг мэдээлж байна.

"Баруун секторын"лидер  ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ


Дмитрий Ярош.Фото: Дмитрий Супинский / AFP

12.00: “Баруун сектор” гэх радикал хөдөлгөөний лидер Дмитрий Ярош ирэх тавдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэнэ. Энэ тухай Киев хотын тус байгууллагын салбарын дарга мэдэгдлээ.

11.43: Украины Зэвсэгт хүчний жанжин штаб армийн бүсийн ротацийн төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Харин цэргийн шилжүүлэлт солилцоо хэзээ хийгдэх нь тодорхогүй.

08.33: Өөрийн нутагт байгаа Оросын цэргийн есөн хүнийг 24 цагийн дотор Канадаас гаргах шийдвэр гарлаа. Тэднийг Украинд явуулж байгаа Оросын бодлогын улмаас ийнхүү нутаг буцаахаар болов.

07.40: Майданы өөрийгөө хамгаалах хүчин Киевт байгаа Оросын элчин сайдын яамны хамгаалалтыг хийж байна. Одоо элчингийн ойролцоо эсэргүүцлийн цуглаан тасрахгүй байгаа гэнэ.  

07.23: Их Британи хулгайлагдан завшигдсан хөрөнгийг эрэн хайх шинжээчдийн хэсгийг Киев илгээж байна.

Ерөнхий прокурор асаны гэрт. Фото: Константин Черничкин / Reuters

07.21: Үл таних хүмүүс Украины экс-прокурор Виктор Пшонкийн гэрийг тонон дээрэмджээ. Хөршийнх нь яриагаар хэд хоногийн дотор энэхүү байраас үнэтэй эд хогшил зөөж байгаа гэсэн байна. 

Янукович зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэв

04.00: Экс-ерөнхийлөгч Виктор Янукович зүрхний шигдээс байж магадгүйн улмаас бие нь эрс муудан Москвагийн нэгэн эмнэлэгт хэвтсэн тухай "Московский комсомолец" сонин мэдээлэв.


Крымын парламент. Фото: Андрей Любимов / AP


03.22:
Украины Аюулгүйн алба Крымын парламентын Орост нэгдэхээр гаргасан шийдвэрийн талаар мөрдөн байцаалтыг эхлүүлэв.

01.43: Голландад хэдэн зуун сая евроны сэжиг бүхий украины хөрөнгийг битүүмжилсэн байна. Европын холбооны хоригт хамаарагдсан 18 хүний хяналтад байгаа үйлдвэрийн газруудын мөнгийг битүүмжилсэн бололтой.

Крымд 30 орчим мянган Оросын цэрэг байрлаж байна гэж Украины хилийн цэргийн албанаас мэдээлжээ.



Фото: Виктор Драчев / AFP

Севастополь хотын засаг хотоо Оросын бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэр гаргасан байна. Гуравдугаар сарын 6-нд хотын зөвлөл өөрийн шийдвэрээ сайтаараа дамжуулан мэдээлжээ.


Альберт Кангиев. Фото: crimeavector.com.ua

Крымын Белогорск хотын мэр Альберт Кангиев Орост нэгдэх бүх нийтийн санал асуулгыг дэмжихгүй гэлээ. Белогорын районы төвд 18 мянган хүн суудаг ба Симферополиос дөчөөд км-ийн зайд байрладаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж