мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт Осака хотноо эхэлнэ.
Харү башёд Монголын 27 бөх барилдахаас озэки Какирюү түрүүлвэл ёкозүна цол хүртэх юм.
Өнгөрсөн башёд 28 дахь түрүүгээ авсан 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70
дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд орсон Монголын 20, гадаадын 42
дахь сүмоч болж байна. Тэрээр 2011 оны долдугаар сарын тэмцээнээс
мэргэжлийн сүмогийн анхны шалгалтаа өгсөн бөгөөд нийт 18 башёгийн дараа
дээд зиндаанд дэвшлээ. Одоогоор мэргэжлийн сүмод 136 барилдаан хийснээс
96 ялж, 40 удаа унасан үзүүлэлттэй. Түүнтэй хамт жюүрёо зиндаанаас
Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд эргэн ирсэн юм. Харин нэгдүгээр сарын
тэмцээнд тааруухан барилдсан Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо
зиндаа руу унажээ.
Харү башё ням гаригт эхэлнэ.