
“Аса” циркийг сумогийн 68 дахь их аварга Д.Дагвардорж зодог тайлж ирснийхээ дараа худалдаж авсан. Түүнээс хойш циркийг циркээр нь ашиглахгүй, түрээслэх, өөр зориулалтаар ашиглаж байгаа хэмээн ШӨХТГ үзсэн. Мөн Д.Дагвагдорж аваргад сануулга өгсөн бөгөөд хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол циркийн барилгыг улсын өмч болгоно хэмээн “сүрдүүлээд” авсан. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж, тэмцэгч О.Магнай дарга, их аварга хоёрын хэн нь “ялах” нь тодорхой бус байна. Харин олон хүн циркийг зориулалтаар нь ашиглахыг дэмжээд байгаа гэсэн шүү.
Ш.ОЧ