25 сая тоннын коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

25 сая тоннын коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна

Сүүлийн 10 гаруй жилийн турш нийслэлчүүдийн шүдний өвчин болсон утааг бууруулах олон арга, технологи ашиглаад ач тусаа өгсөнгүй. Өвлийн улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 600 гаруй мянган тонн нүүрс хэрэглэдэг гэх тооцоо байдаг. Хотыг нүүрсээр хангадаг гол орд болох налайхын бага оврын уурхайнууд сүүлийн 20 гаруй жил нийслэлийг нүүрсээр хангаж байгаа ч байнгын осол аваар гардгаас болж олборлолтыг зогсоодог. Энэ хомсдлоос үүдэлтэйгээр нүүрсний үнэ өсөх тохиолдол жил бүр гарах болсон. Тэгвэл налайхын уурхайн баруун жигүүрээс сүүлийн үеийн гүний уурхайн дэвшилтэд технологийг ашиглан хотыг чанартай, коксжсон нүүрсээр 25-30 жил хангах боломжтой юм байна.

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс утаагүй зуухыг айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн Багануурын уурхайн нүүрсийг хямдаар олгож эхэлсэн ч утаа буурсан уу гэвэл үгүй гэж хэлэх хүн олон. Харин нүүрсний ордуудаас хамгийн илчлэг өндөртэй утаа тортог багатай нь налайхын нүүрс байдаг байна. Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар налайхын нүүрсний нөөц багасч байгаа гэдэг боловч баруун жигүүрт нь 25 сая тонн нөөц байгааг Уул уурхайн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тогтоожээ. Харин дээрхи ордыг хамгийн сүүлийн үеийн гүний уурхайн дэвшилтэт технологиор гарган авах боломж дотоодын компиануудад байгаа юм байна. Ингэснээр 600 орчим хүнийг осол авааргүй ажлын байраар хангахаас гадна коксжсон нүүрсээр хотын хэрэгцээг хангаж агаарын бохирдлыг бууруулах боломжтойг мөн онцолж байгаа юм. 25 сая тоннын нөөц бүхий ордыг “Сүмбэр худаг” ХХК ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.  Энэхүү  уурхайг ашиглалтанд оруулсанаар жилдээ сая тонн нүүрс олборлоход тогтоогдсон нөөцөөрөө 25-30 жил ажиллахаас гадна зардлаа дөрвөн жилийн хугацаанд нөхөх бүрэн боломжтой гэнэ. Засгийн газар дэмжээд өгвөл хотын шүдний өвчин болсон агаарын бохирдлыг бууруулах. Нөгөөтэйгүүр нийслэлчүүдийг тогтвортой үнэтэй нүүрсээр урт хугацаанд хангах боломж бүрдэж байгааг албаныхан онцолж буй.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж