Хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-13-нд Кувейт улсад болно. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болох тус тэмцээнд ОУХМ В.Ганцоож, ОУХМ Д.Лхамсүрэн нарын удирдлагад өсвөрийн 10 гаруй тамирчид өрсөлдөх аж. Тухайлбал Г.Шинэмөрөн, М.Буянхишиг, А.Дөлгөөн, З.Нямдорж, Т.Золжаргал, Н.Ангирмаа, Б.Баттогтох нарын өсвөрийн шилдэг тамирчид урт буу болон гар бууны дасгалд өрсөлдөнө. Мөн залуучуудын ангилалд Б.Жаргалсайхан, Б.Баттогтох, А.Дөлгөөн өрсөлдөх бол насанд хүрэгчдэд ОУХМ Д.Лхамсүрэн цэц мэргэнээ сорих юм.
Энэхүү тэмцээнээс ирэх наймдугаар сард БНХАУ-ын Наньжин хотноо болох хүүхдийн олимпийн II наадмын эрх олгох юм. Тэмцээн маргааш эхэлнэ.
Ч.БОЛ