Мэргэжилтнүүдийн хувьд мэдээлэл технологийн дэд бүтцийг өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд уялдуулан хангах нь амаргүй зорилт болдог билээ.
Компьютерийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Dell брэндээс гаргасан шинэ Dell PowerEdge 12 дугаар үеийн дэвшилтэт технологи бүхий сервер нь хэрэглэгчид үйл ажиллагааг сайжруулах илүү их боломж, арга хэрэгсэл өгөх хамгийн дэвшилтэт технологийг санал болгож байна. Dell серверийн 2-р үеийн нэгтгэсэн удирдлагын систем нь өргөжүүлэх, серверийн өөрчлөлт шинэчлэлт, хяналт хийх, менежментээр дамжуулан бүх серверт хүрч ажиллаж чадна. Үр ашгийг нэмэгдүүлэх дэд бүтцийн нарийн төвөгтэй байдлыг багасгах нь таны хамгийн чухал асуудал юм.
Үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах
1. Manage anywhere, anytime with truly agent-free server management. Хаанаас ч хэзээ ч удирдах боломж
2. Reduce maintenance time with auto-update for replacement parts.
Өөрчлөгдсөн эд ангиудын автомат шинэчлэлт нь засварлах хугацааг багасгах
3. Control cooling costs with better power monitoring and control.
Цахилгааны маш сайн хяналт, шалгалт нь хөргөлтийн зарцуулалтыг хянах
4. Tailor your network to your applications with fabric flexibility.
Таны сүлжээг уян хатан нийцтэйгээр таны програм хангамжтай тааруулах
Бизнесийг тасралтгүй байдлаар хангах
5. Access the most vital information quicker via storage tiering.
Хадгалалтын үе давхаргаар хамгийн чухал шатлалаар хурдан мэдээлэл рүү хандах
6. Protect data in motion using best-in-class RAID.
Хамгийн сайн RAID ангиллыг ашиглан өгөгдлийн хөдөлгөөний хамгаалах
7. Protect data at rest with malware resistance and faster encryption.
Хурдан шифрлэлт, мэдээллийн аюулгүй байдал
8. Keep data safer with firmware signing and encrypted credentials.
Баталгаажсан програм хангамж болон шифрлэгдсэн итгэмжлэгдсэн өгөгдлийг найдвартай байдалд байлгах
Илүү ихийг биелүүлэх
9. Accelerate high-performance computing and virtual desktop environments with integrated graphics processor.
Нэгтгэсэн график процессор нь виртуал дэлгэцийн орчин, тооцоолох хүчин чадлын гүйцэтгэлийг хурдасгана.
10. Get more throughput with major I/O (input/output) performance enhancements.
Оролт гаралтын I/O сайжруулсан хүчин чадлын тусламжтайгаар илүү хурдтай ажиллах
11. Accept no compromise on virtualization with maximum memory density.
Хамгийн их санах ойн нягтшилтай виртуалчлал дээр ямар ч эрсдэлгүй ажиллах
12. Get faster compute results with the most advanced processor technology.
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий процессор илүү хурдан тооцоолол
Виртуал хүчин чадал нэмэгдлээ
Олон байгууллагууд өргөжин хөгжиж буй бизнесээ бэхжүүлэх болон үйл ажиллагааны бүтээмжээ зөв зохион байгуулах зорилгоор виртуализмийг ашигладаг. Тэд өмнөх нэг сервер, нэг програмнаасаа шилжиж дан хост сервер дээрх програмнуудын виртуал загварыг ашиглах хүсэлтэй байдаг. Эдгээр виртуал програмнууд нь ерөнхийдөө ажлын хэсгийн үйл ажиллагаа, вэб серверүүд, мэдээлэл өгөгдлийн сангуудад хамаарна.
Виртуализмд зориулагдсан – Dell PowerEdge серверийн хосолсон удирдлага нь дээд зэргээр ихэсгэсэн санах ойн хүчин чадал болон олон найдвартай дотоод хадгалалтийн багтаамж, шинэ өндөр түвшний уян хатан I/O бүхий виртуализмд зориулагдсан бөгөөд сүлжээ үүсгэх цэс нь сүлжээний порт сонгох, Dell-ийн шинэчлэгдсэн Модулар NIC технологи байх хэрэгтэй.
Удирдахад илүү хялбар – Эдгээр бүх нэмэлтүүд нь таны IT дэд бүтцийг хөнгөвчилж, цөөхөн сервер ашиглаж, зардал хэмнэх, цахилгаан зарцуулалт болон орон зайг хэмнэх боломжийг олгоно. Түүнчлэн, виртуал орчинг удирдах нь илүү хялбар болсон ба та хэдхэн товшоод л Dell-ийн Виртуал Нэгдсэн Системийн шийдлээс боломжит нэгдсэн орчин хүртэлх давуу талуудыг мэдрэх боломжтой. Мөн Dell-ийн VIS-тай OpenManage системийн удирдлагын орчин, VMware vCenter болон Microsoft системийн төв нь бодит ба виртуал хэрэгсэлийг аль алинийг нь удирдах явцыг илүү хялбарчилж өгсөн.
Аюулгүй байдлын дээд зэргийн хамгаалалт – Шинэ Dell PowerEdge серверийн нэгтгэсэн удирдлага нь таны бизнесийг хүчирхэг болгох үүднээс бизнесийн байнгын баталгаат байдал, аюулгүй байдлыг хангах, мэдээлэл технологийн үйчилгээг тогтмол хянах зэрэг боломжийг хангасан. Тэд бие биенийгээ орлож ажиллахаар хоёр SD картыг ашиглан таны виртуал орчиныг хамгийн өндөр төвшинд хамгийн найдвартай ажиллах, аливаа эрсдлээс сэргийлэх боломжийг нээж өгсөн.
Илүү хүчин чадал – Шинэ Dell PowerEdge сервер виртуал орчинд олон програм дээр зэрэг ажиллах эрэлтэнд тулгуурлан бүтээгдсэн. Харин Dell ProSupport нь танд асуудлаа шийдэж, системээ шинэчилж мөн илүү хурдтай ажиллахад туслах болно.
Dell PowerEdge 12р үеийн серверийг хэрэглээ болон ашиглалтаар нь жижиг, дунд болон томхоон байгууллага мөн цаашлаад datacenter-ийн зориулалттайгаар ангилаж өгсөн байна.
Tower server
“Tower Server”-ийг алслагдсан жижиг салбар оффис болон өсөн нэмэгдэж байгаа бизнестэй жижиг байгууллагын хувьд илүү ашиглахад илүү тохиромжтой. Ашиглахад энгийн хялбар зай талбай бага эзэлдэг.
Rack server
Өндөр гүйцэтгэл болон найдвартай ажиллагаа, өргөтгөх илүү боломжтой байдаг учраас дунд болон томоохон бизнес эрхлэгчдийн хувьд тохиромжтой. Зориулалтын орчин бүрдүүлсэн, байршуулах серверийн рак ашиглан хэрэглэдэг.
Blade server
Blade server нь илүү бага зай эзэлсэн мөн бага энерги ашиглахаар хийгдсэн угсармал серверүүд юм. Тухайн серверийг дээд түвшний томоохон байгууллага, дата төвүүд ашиглах нь илүүд тохиромжтой байдаг.