Гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлаар үнэтэй санал хэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлаар үнэтэй санал хэллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг төлөөлөн Төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.03.06/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч эдгээр асуудлаар хүн ам, нийгмийн бүхий л төлөөллийн саналыг тусгах зорилгоор янз бүрийн түвшинд уулзалт, хэлэлцүүлэг явуулж байгаагийн нэг нь өнөөдөр болсон уулзалт юм.

Улсын Их Хурлын дарга хуулийн төсөл өргөн барих ёслолын танхим, гадаад уулзалтын танхим, өөрийн ажлын өрөөг эмэгтэйчүүдийн төлөөлөлд танилцуулж, тэднийг гадаад уулзалтын танхимдаа ярилцлагад урилаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад настан, эмч, багш, малчин, хилчин, жүжигчин, бизнес эрхлэгч, хуульч, сэтгүүлч, сурагч, оюутан, бүсгүйчүүд өөр өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн салбарт болон монголын нийт гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд санал бодлоо дуулгалаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өнөөдөр хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэтэй санал хэлж буйд талархал илэрхийлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж