Гүүгл компани Америк хэрэглэгчиддээ зориулан хайлтын системдээ шинэ боломжийг нээжээ. Хэрэглэгч хүссэн рестораныхаа хоолны цэсийг гүүглээс хайлт хийн харах боломжтой болсон ба хоол, амттан үнэ гээд бүхий л мэдээллийг гэрээсээ гаралгүйгээр мэдэж болох болсон байна.
Энэхүү үйлчилгээг одоохондоо зөвхөн Америк хэрэглэгчид ашиглаж болох ба цаашид бусад орнуудаас боломжтой болгох аж.
Т.БИЛГҮҮН
