Vtech хүүхдэд зориулсан ухаалаг цаг гаргана

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Vtech хүүхдэд зориулсан ухаалаг цаг гаргана

VTech компани хүүхдүүдэд зориулсан олон боломжит KidiZoom нэртэй мухаалаг цагийг энэ зундаа багтаан худалдаанд гаргах тухай mashable сайтад мэдээлжээ. Тус компанийн бүтээсэн ухаалаг цаг нь 1.4 инчийн бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй, зураг авах, дүрс бичлэг хийх, тоглоом тоглох боломжтой.

Бусад компанийн бүтээсэн ухаалаг цагуудаас хэрэглэхэд илүү хялбар, хөнгөн, өнгө загвар нь хүүхдэд тохирохоор бүтээгдсэнээрээ онцлог гэнэ.

Мөн үнийн хувьд ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй хямд буюу 49.99 ам.доллар байх аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж