Шүүгчдийн холбоо С.Отгонбаярын өмгөөлөгчийн мэдэгдлийг эсэргүүцэв | News.MN

Шүүгчдийн холбоо С.Отгонбаярын өмгөөлөгчийн мэдэгдлийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн холбоо С.Отгонбаярын өмгөөлөгчийн мэдэгдлийг эсэргүүцэв

Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг мэдээлэл хийж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл Монголын шүүгчдийн холбоо түүний хийсэн мэдэгдэл хуульч хүний ёс зүйг зөрчсөн болохыг мэдэгдлээ. Тус холбооноос ирүүлсэн мэдэгдэлд ”Монгол Улсын Дээд шүүх С.Отгонбаярт холбогдох хэргийг хянаж хэргийнх нь талаар нэмж шалгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасашиг С.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй билээ. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байх үед Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль гарч Нийслэлийн прокурорын газар С.Отгонбаярын өмгөөлөгч Ц.Монголын 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 08/24 тоот албан бичгээр гаргасан “… гэм буруугийн талаар маргахгүй болно. Иймд С.Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчилсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож, харин 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар зүйлчилсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү саналыг гаргав” гэсэн хүсэлтийг нь үндэслэн Нийслэлийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2/72 тоот тогтоолд: “яллагдагч С.Отгонбаяр … нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай…” гэж тэмдэглэсэн байна.
Гэтэл өмгөөлөгч С.Ганчимэг нь хэвлэлийн бага хурал хийлгэж, шүүх, прокурорын байгууллагын хуулийн хүрээнд гаргасан шийдвэрүүдийг мушгин гуйвуулж тайлбарлан, олон нийтийг төөрөгдүүлэн хуульчийн ёс зүйгээ ноцтой зөрчиж, баримт нотолгоогүйгээр шүүгч, шүүхийн нэр төрд бүдүүлгээр халдсаныг Нийслэлийн шүүх, Монголын шүүгчдийн холбоо эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж