“Pocketbook” компани ус тоосны хамгаалалттай цахим ном уншигчаа танилцууллаа. Aqua нэртэй энэхүү цахим ном уншигч нь 1GHz CPU, 256MB RAM-тай, E-ink дэлгэцтэй, 4GB багтаамжтай, Wifi-тай.
Одоогоор Оросын зах зээлд гарч, хэрэглэгчдийн гарт хүрч эхлээд байгаа ба цаашид Европын бусад орнуудад худалдаалагдах юм байна.
Дэлгэцийн гэрэлтүүлэг сайтай учир удаан хугацаанд ном уншихад нүд ядрах зэрэг асуудал үүсэх нь бага хэмээн онцолжээ.
Худалдаалах үнэ нь 149 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН