Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт энэ удаад анги, хот, хөдөөгийн ялгаагүй бүх сурагчид 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм байна. Сурагчдын амралтын үеэр БСШУЯ-аас багш нар өөрийгөө хөгжүүлж, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх нэгдсэн сургалтуудыг зохион байгуулдаг юм. Энэ хичээлийн жил зургаан сарын 7-ны өдөр гэхэд дуусах аж.
О.САР