Хоггүй хотын соёлтой иргэн урианд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Хоггүй хотын соёлтой иргэн урианд нэгдэв

Сүхбаатар аймгийн BBS TV-ээс мэдээлж байна. 2014.03.07

– Хоггүй хотын соёлтой иргэн урианд дор Баруун-Урт сумын хог хаягдлын бууруулах менежментийг боловсруулна. Өнөөдөр Баруун-Урт хоггүй хот болохын тулд хэрхэн ажиллах талаар иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Иргэд хамгийн гол нь хотын иргэдийн ухамсарт хог хаяхгүй байх сэтгэлгээг суулгаж хогийн сав олноор байрлуулвал хүүхэд хөгшидгүй хог хаядаг байхаа болино гэж үзэж байна.

– Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг интернет кафе , pc тоглоомын газруудад шалгалт хийлээ. Эдгээр газруудын хувьд бүгд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж тогтоосон журмыг зөрчсөн учраас журмаа мөрдөж ажиллах сануулгыг өглөө. Мөн МАН-ын байранд үйл ажиллагаа явуулдаг pc тоглоомын газрын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.

– Эх дэлхийн хэл англи хэлийг хүүхэд багачуудад олгох зорилготой англи хэлний төрөлжсөн сургалттай Төгөлдөр хүүхэд нэртэй хүүхэд хөгжлийн төв Сүхбаатар аймагт анх удаа байгуулагдлаа.

– Сүүлийн үед иргэдийн авто машины хүчин чадал өндөртай аккумлятор, дугуйг хулгайлах явдал ихээр гарах болжээ. Иймээс аймгийн цагдаагийн хэлтсээс иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж