Та ирээдүйн хүүхдийнхээ төлөө хийж
чадах хамгийн сайн зүйл бол түүнийг төрхөөс өмнө анхаарал, халамж тавих юм.
Өрхийн эмч, эрүүл мэндийн
зөвлөхтэйгөө тогтмол цаг товлож төрөхийн өмнөх тусламжийг аль болох эрт авч
эхлэх
Архи, спиртийн төрлийн зүйлс болон
ямарваа эмийг эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй байх. Хэрвээ тамхи татдаг бол
одоохон зогсоох
Жирэмсэн үед ямар эм хамгийн аюулгүй
байж болох талаар эмчтэйгээ ярилцах. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн, жоргүй
олгодог эм зэрэг өөрийн хэрэглэж буй бүхий л эмний талаар түүнд хэлж байх. Учир
нь зарим төрлийн эмүүд ургийн гажиг үүсгэдэг.
Өрхийн эмчийнхээ зөвлөсөн аминдэмүүдийг
хэрэглэж байх.
Өөрийн суралцаж буй сургуулийн
холбогдох хүнтэй ярилцаж хичээлдээ алдалгүй хамрагдах, сургалтаа дуусгах арга
замын талаар ярилцах нь зүйтэй. Учир нь ингэснээр та өөрийн ачааллыг зохицуулах
боломжтой болох ба ихэнхи сургуулиуд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж, зарим
боломжуудыг олгож, хичээл завсардахаас сэргийлдэг.
Шим тэжээллэг хүнсийг хэрэглэ. Таныг
жирэмсэн үед таны бие махбод мөн адил өсч хөгжиж байгаа бөгөөд өөрийгөө болон
өөрийн хүүхдийн эрч хүчтэй, эрүүл байдлыг хадгалахын тулд илүү их шим
тэжээллэг, илчлэг хоол хүнс шаардлагатай. Тэглээ гээд та хоёр дахин их идэж
болохгүй гэдгийг санаарай. Өдөрт иддэг хэмжээний хоол хүнсэнд дээр 1 аяга
тараг, сүү, эсвэл 1 зүсэм хачиртай талх, 1 ширхэг алим гэх мэт бага хэмжээний
300ккал орчим илчлэгтэй хүнсийг нэмж хэрэглэх нь таныг жин нэмэхээс сэргийлнэ.
Таны хүүхэд хоол тэжээлийн хувьд танаас хамааралтай гэдгийг сана. Ямар дэглэм
барих шаардлагатай тухайгаа эмч болон хоол зүйчтэй ярилцах хэрэгтэй. Мэргэжлийн
хүн таньд хэрхэн эрүүл хооллох талаар зөвлөгөө өгч чадна.
үргэлжлэлийг: http://www.mongoljingoo.mn/