Үүний зэрэгцээ Франц улсын зүгээс ОХУ-д байлдааны хөлөг онгоцны худалдахаар төлөвлөснөө одоо болтол цуцлаагүй байгаа юм. Мөн Их Британи Лондоны банкны ОХУ-ын хөрөнгө оруулалтын хөнгөлөлтөөс хүртэж буй ашгаас, Герман компаниудынхаа ОХУ-д хийсэн 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас шалтгаалан тус, тус хориг тавих саналыг дэмжээгүй байна. Харин АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг визний хориг, эрх баригчдын хөрөнгийг царцаах, худалдаа, наймааны харилцааг хязгаарлах гэх мэт хориг арга хэмжээ авахад бэлэн буйгаа мэдэгджээ.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Украины асуудлаар өнөөдөр Ромд дахин уулзаж буй аж.
Б.АНХТУЯА