“Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

“Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд “Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 8000 эмэгтэй оролцох юм байна. Өнгөрсөн жил 6000 эмэгтэйг энэ арга хэмжээнд оролцуулсан хэмээн зохион байгуулагчид онцолсон. “Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг нар оролцож ээжүүдэд хандан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн ҮДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулах юм байна.

Ш.ОЧ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж