
Орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 926.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 15867 иргэнд 897.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор болсон байна. Түүнчлэн 844.8 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Хүсэлтийн дагуу банкууд 17233 зээлдэгчийн нийт 486.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн байна.
Б.МИШЭЭЛ