![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/3/53cd9ade81f78f09/12171a3f91895ebbig.jpg)
Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн хоол тэжээлийг эрүүл, аюулгүй орчинд бэлтгэх, хүүхдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон хоолыг бэлтгэн нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн Засаг даргын орлогч Т.Баясах онцлон хэлсэн. Харин албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тус хүүхдийн сувиллын гал тогооны тоног төхөөрөмжүүд олон жил ашиглагдаж элэгдэж хуучирсан, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон ч өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.
Төслийн хүрээнд дээжийн хөргөгч, гурил хэрчигч машин, шарах шүүгээ, хоолны савны иж бүрдэл зэрэг нийт 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Дашрамд дурдахад, хүүхдийн 40 дүгээр клиник сувилал нь 1962 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус сувилалд өнөөдрийн байдлаар 170 хүүхэд сувилуулж байгаа юм байна.