Хаврын нислэгийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Хаврын нислэгийн талаар хэлэлцлээ

Монгол орны цаг агаарын нөхцөл байдал жилээс жилд өөрчлөгдөж, ялангуяа хаврын улиралд салхи шуургатай байх хоногийн хугацаа уртсах хандлагатай байгаа. Тиймээс ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газраас хавар цагийн нислэгийн талаар хэлэлцэж, агаарын тээврийн байгууллагууд, агаарын хөдөлгөөний үйлчилгээний алба хоорондын харилцаа, хамтын ажиллагааг уялдуулж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах сургалт семинар зохион байгууллаа. Сургалтад Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн дэд дарга, урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт, Тоон прогноз, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны секторын эрхлэгч, доктор Л.Оюунжаргал, Нисэхийн цаг уурын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Х.Хангайсайхан нар оролцсон байна. Тэд “Монгол орны хаврын улирлын цаг агаарын онцлог, 2014 оны  хаврын цаг агаарын төлөв байдал”, “Европын болон Зүүн өмнөд азийн орнуудад ажиглагддаг нислэгт нөлөөлөх цаг агаарын үзэгдлийн онцлог нөхцөл байдал”, “Нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийг радараар хэрхэн илрүүлж буй тухай” зэрэг сэдвээр хичээл заасан байна. Цаг уурын мэдээг хэрэглэгч байгууллагуудад чухал ач холбогдолтой энэхүү сургалтад семинарт нийт 11 байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж