МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Стратеги” академийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, “Фридрих Эберт”-ийн сангийн суурин төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл, “Стратеги” академийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар үг хэлж, гэрээнд гарын үсэг зуран, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцсан юм. Ингэснээр нийгмийн ардчиллын үзлийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн суурь судалгаа хийх, хөгжлийн стратеги боловсруулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх гэсэн зургаан чиглэлд хамтран ажиллах болж байгаа юм. “Фридрих Эберт”-ийн сан нь 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх, “эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл” гэсэн ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж ирсэн. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчиллын хүрээлэн “Стратеги” академи нэрээр бие даасан үйл ажиллагаа явуулж, Монгол улсын хөгжлийн стратегийг тодорхойлоход түлхэц болохуйц судалгаа, эрдэм шинжилгээ, сургалт, PR-ийн зөвлөх үйлчилгээний үндэсний хэмжээний thinktank байгууллага болох зорилт тавин ажиллаж эхэлжээ.
“Стратеги” академи, “Фридрих Эбертийн сан”-тай хамтарна
Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, PR, мониторингийн “Стратеги” академи ХБНГУ-ын “Фридрих Эберт”-ийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Ц.ЦЭНЭ