Ерөнхийлөгч мэс засалд орж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мэс засалд орж магадгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр элэгний мэс засалд орсон сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр анхаарал татсан нэг асуудал яригдсан нь Ерөнхийлөгч мэс засалд орж магадгүй тухай юм. Түүнд хийх нурууны мэс засал нь гадаадад эмчлүүлэх заалттай ажилбарын жагсаалтад ордог юм байна. Тэрээр төрийн тэргүүн болсноосоо хойш Монголдоо хоёр ч удаа мэс засалд орж байжээ. Бидний олж мэдсэнээр Ерөнхийлөгч энэ удаа Японд мэс засалд орж магадгүй аж.

Тэрээр нурууны өвчнийхөө талаар “Бидний амьдралын буруу хэвшил жишээ нь, ширээний ард буруу суух, багадаа ус зөөх, хүнд юм өргөх гээд олон зүйлээс нурууны өвчин шалтгаалдаг юм байна” хэмээсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж