Ахмад мэргэжилтний зөвлөх төслийг хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Ахмад мэргэжилтний зөвлөх төслийг хэрэгжүүлэв

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.03.06

– 2013 оныг Боловсролыг дэмжих жил , 2014 оныг эх хүүхдийн эрүүл мэнд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд ахмад багш, эмч нар өнөөдөр иргэдэд гэр бүлийн боловсролын талаар иргэдэд лекц уншлаа.

– Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургуулийн сургуулийнхаа орчныг тохижуулж багагүй засваруудыг хийж байгаа. Тус сургуулийн үүдээр орсон хүн бүхнийг угтан авдаг Хүндэтгэлийн танхимаа сэргээн завсарлаж тохижуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

– Баруун-Урт сумын Засаг даргын 30 тоот захирамж буюу үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан захирамж үр дүнгээ өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 13-15 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол захирамж гарсанаас хойших хугацаанд буюу өнгөрсөн 7 хоногт тэр тусмаа амралтын өдрүүдэд нэг ч хүн эрүүлжүүлэгдээгүй байна.

– Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд бие биенийхээ мөнгө төгрөг, гар утсыг хулгайлах явдал түгээмэл гарах болжээ. Ялангуяа хүүхдүүд биеийн тамирын хичээлийн үеэр мөн өлгүүрт хувцасаа өлгүүлэхдээ гар утсаа эд мөнгөө мартаж явдаг нь хулгайчдын хараанд өртдөг байна.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж